+976 99030456
ДОТООД ГҮНД НЬ ХҮРЭХ ЗАМ.


С.Турсун багшийн танилцуулга

Сатканова Турсун Максутовна нь Рейки япон бясалгалыг Монгол улсад анх 2001 онд зааж эхэлсэн Рейкийн Гранд мастер багш бөгөөд Рейки Сургалт Судлалын Төвийг 2008 онд үүсгэн байгуулж, түүнээс хойш 11 дэх жилдээ амжилттай удирдан явуулж байна. Казакстан улсад төрсөн бөгөөд ОХУ-ын Москва хотод 5 жил суралцаж Хөнгөн Үйлдвэрийн Институтыг технологийн инженер мэргэжлээр төгсөж, Монгол улсад 1990 оноос хойш өдгөө 29 дэх жилдээ ажиллаж, амьдарч байна. Ам бүл 4.
2016 онд ОХУ-ын Российский Университет Дружбы Народов (РУДН) их сургуулийг сэтгэл судлалын мэргэжлээр төгссөн ба түүнээс хойш төв дээр сэтгэл зүйн зөвлөгөө болон сургалт хичээлүүдийг давхар явуулж байна.
Шагналууд:
🔸️Алтан Рейкийн Багш
🔸️Юмейхо терапигийн заах арга зүйч
🔸️Нава Махабихара Наландар Их Сургуулийн Хүндэт Доктор
🔸️Монголын Эмэгтэйчүүдийн Төлөө Сангаас Монголын Манлайлагч Эмэгтэй
🔸️Монголын Зурхай Сүнс Судлалын Академийн Хүндэт Доктор
🔸️Монголын Рейкийн Холбооноос Хүмүүнлэгийн Гавьят Зүтгэлтэн
🔸️Улаанбаатар хотын Хүндэт тэмдэг, Нийслэлийн тэргүүний Ажилтан

Бясалгалын туршлага:
Рэйкийн явуулсан цуглаан – 6,156 цаг
Рейки бясалгалын ванг 3,560 хүнд хүртээсний 1,000 орчим нь бусад үйл ажиллагаа болох Юмэйхо болон халуун чулууны бариа засал, галын засал, ТЭС -сэтгэл санааг чөлөөлөх арга техник, мөн аура оношлогоо зэрэг сургалтанд хамрагджээ.
Рейки бясалгалын 150 гаруй багш нарыг бэлтгэсэн
Нийт сурагчид Монгол улсаас гадна ОХУ, Казахстан, Киргизстан, Герман, Япон, Халимаг, Буриад, БНХАУ, Солонгос, Турк болон Болгар улсаас хамрагдаад байна.

“Рэйкийн увидас”, “Рэйки япон бясалгал”, “Руна гайхамшиг”, “Руна, рам болон дүүжингийн гайхамшиг”, “Элэг цөс цэвэрлэх хамгийн энгийн үр дүнтэй арга”, “Миний усан эмчилгээ”, “Олон хэмжээст ангаах ухаан”, “Таро” хөзөр , “Руна” хөзөр, “Рэйки бясалгалын СД” зэрэг нийт 10 гаруй номыг эмхэтгэж, мөн монгол хэл рүү орчуулж хэвлүүлсэн байна.

Нийт шавь, багш нартай Монгол орны газар нутгаар болон Буриадын үзэсгэлэнт газруудаар аялдаг уламжлалтай.

tursun.mn