+976 99030456
ДОТООД ГҮНД НЬ ХҮРЭХ ЗАМ.

Рэйкийг оюун ухааны эмчилгээний арга гэж үзээд түүнийг дараах шинж тэмдгээр илэрхийлж болдог:

• Гарын мэдрэмж Рэйки хийх үед эмчлэгч болон Рэйкийн энергийг хүлээж авч байгаа өвчтөн янз янзын мэдрэмж мэдэрдэг. Үүнд хамгийн их илэрдэг нь хатгах, ирвэгнэх, халуун эсвэл хүйт оргих мэдрэмж юм. Заримдаа ямар ч мэдрэмж төрөхгүй байж болно. Энэ нь эцсийн дүндээ яаж ч нөлөөлөхгүй. Мөн хамгийн чухал нь сеанс сеансаас болно мөн дараах хүн хүнээс ирж буй мэдрэмж нь ялгаатай байж болно гэдгийг анзаарч болно.

• Чөлөөт идэвхжилт Рэйкийг яаж хийхийг хүн болгон нарийн сурах шаардлагагүй. Цэнэгжүүлэлт авсны дараа хүн өөрийнхөө гарыг амьд биен дээр тавихад л хангалттай, энерги шууд идэвхжих болно.

• Хүний хэрэгцээнд зохицож урсдаг Энергийн урсгалын хүч нь өвчтөний зохицолгүй байдлаас хамаарна. Харин Рэйкигээр хичээллэж байгаа хүний хүсэл, хүлээлтээс хамаардаггүй. Жишээлбэл, хүн хүнд өвдөж эсвэл сэтгэл хөдлөл нь тэнцвэргүй байвал тухайн хүнд Рэйкийн энергийн урсгал нь маш хүчтэй илрэх болно.

• Хоёр гаранд Рэйкийн энерги адилхан урсдаг Амьдралын энергитэй ажиллах олон аргууд ийм хууль дүрэмд үндэслэсэн байдаг: жишээлбэл, нэг гар нь “хүлээн авагч”, нөгөө гар нь энергийг “дамжуулагч”; гарыг эсвэл хөлийг эмчилгээний үед солбиж болдоггүй. Тэгвэл Рэйкийн практикт хоёр гарын энергийн урсгал нь адилхан байдаг. “Хүлээн авагч” эсвэл “дамжуулагч” гар гэж байдаггүй. Дээр хэлсэнчлэн дүрэм нь Рэйкийн хувьд хүчингүй юм.

• Рэйкигээр хичээллэгсдийн тухайн үеийн энергийн нөөц нь багасдаггүй Рэйкийн энэ шинж тэмдэг нь хамгийн эерэг онцлог чанар юм. Рэйкигээр хичээллэгсэд олон эмчилгээг дараалан хийж чаддаг, мөн энэ үед тэдний энергийн урсгал нь багасдаггүй, харин эсрэгээр улам хүчтэй болдог байна.

• Рэйкигээр хичээллэгчдийн эрүүл мэндийн байдал нь эмчилгээний үр дүнд нөлөөлөхгүй Дэлхий даяар Рэйкигээр хичээллэж байгаа хүмүүсийн туршлагаас үзвэл ямар ч эмчлэгчийн эрүүл мэндийн байдлаас хамааралгүй өөрөө өөрийгөө болон бусдыг эмчлэх энэ аргыг амжилттай ашиглаж болохыг харуулсан байна.

• Рэйкийг ургамал болон амьтан дээр хийж болдог Амьтан болон ургамал нь Рэйкийн энергийг маш сайн хүлээж авдаг. Тэд энергийн урсгалыг хүнээс илүү мэдэрч, маш хурдан хариу өгдөг.

• Өөрөө өөрийгөө эмчлэхэд Рэйкийг ашиглаж болдог Маш авъяастай зөн билэгтнүүд, маарамба эмч нар бусад хүмүүст туслаж, өөртөө туслах чадваргүй байдаг жишээнүүд их байдаг. Харин Рэйкид ямар ч суралцагч өөртөө туслаж чаддаг. Үүний тулд гараа өөрийн биеийн тодорхой байрлалд тавихад хангалттай

.• Ямар ч хүн Рэйкийн аргад суралцаж болдог Ямар ч хүн нас, хүйс, боловсрол, нийгмийн түвшин хамаарахгүй Рэйкид суралцаж болдог юм. Сургалтын үйл явц нь маш энгийн бөгөөд хамгийн чухал хэсэг нь ван буюу цэнэгжүүлэлт авах явдал юм. Цэнэгжүүлэлтийн тухай дараах хэсгээс уншина уу.

• Рэйки бол шашин эсвэл сект биш Рэйки бол шинэ шашин эсвэл сект биш. Рэйки бол хүнийг илүү бүтэн зохицолтой болгоход тусладаг юм. Дэлхий даяар олон сая хүмүүс энэ аргыг амжилттай хэрэгжүүлж байна.

• Рэйки хүний эрүүл мэндийн нөлөөнд дагавар сөрөг нөлөө үзүүлдэггүй

Дэлхий даяар олон сая хүмүүс Рэйкигээр хичээллэж, сүүлийн 20 жилд Рэйкийн арга илүү нийтэд дэлгэрч байна. Энэ хугацаанд хүний эрүүл мэндийн байдалд Рэйкигээс үүдсэн муу үр дагавар гарсан тохиолдол үгүй юм. Гэхдээ Рэйкийн эмчилгээний дараа заримдаа сөрөг дагавар мэт янз янзын илрэлүүд анзаарагдсан явдлууд бий. Физиологийн эмчлэх үйл явцыг сайн мэдэхгүй хүмүүс өөрийн мэдрэмжүүдийг буруу тайлбарлаж магадгүй. Эмчилгээний үйл ажиллагааны эхний үед бие организм бага хугацааны хямралыг туулж магадгүй. Жишээлбэл, үе мөчний артриттай хүмүүс Рэйкийн эхний эмчилгээний дараа үе мөчний өвдөлт нь ихэссэнийг ажиглаж болдог. Олон жилийн турш үе мөчинд зогсонги байсан цусны эргэлтийг нь Рэйки энерги ихэсдэг. Ийм гэнэтийн цусны эргэлтийн ихсэлт нь эхлээд өвдөлт үүсгэж болзошгүй ч төгсгөлд нь үр дүн маш онц гардаг.

• Рэйки бол хамгийн үр дүнтэй стресстэй тэмцэх арга юм Олон Улсын Эрүүл Мэндийн Байгууллагын үзүүлэлтээр стресс бол хүнийг өвчлөлд хүргэдэг хамгийн гол хүчин зүйл (өвчний 80-90% нь стрессийн шалтгаанаас болдог) юм. Рэйкийн энергийг хүлээж авах, эсвэл дамжуулах явдал нь хүний биеийг маш гүн суллалтын байдалд хүргэж, дотоод ертөнцийн мэдрэмжийг таатай, тайван амгалан болгодог. Энэхүү стресс багасч буйн үр дүнг шинжлэх ухааны судалгаанууд гэрчилж байгаа юм. Яг одоо цагт хүн өдөр бүр янз бүрийн стрессийн нөлөөнд автагддаг болохоор Рэйкийг тогтмол хэрэглэх нь хамгийн сайн хэрэг болох юм.



tursun.mn